АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйн хувьд “Аль-Кайда”-гийн халааг “Исламын улс” авч байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж буй гэнэ. Үүнийг Алан хядлагын эсрэг үндэсний төвийн захирал Николас Расмуссен нотолсон байна. “Исламын улс” хэд хэдэн улс, бүс нутагт нөлөөгөө бий болгосны дотор Кавказ орж байна гэж тэр хэлжээ. Үүний зэрэгцээ “Аль-Кайда”-гийн зүгээс учруулах аюулыг мартахгүй байхыг уриалсан байна. “Исламын улс”-ын эгнээнд элсэгчдийн тоо сүүлийн саруудад цөөрч буй нь анзаарагдаж байна гэж ХМТ-ны захирал Жеймс Коми хэлээд “сард 6-9 хүн” гэсэн тоо хэлжээ. Харин яагаад ийнхүү цөөрч буйн шалтгааныг тэрбээр хэлсэнгүй. АНУ-д том хэмжээний аллага үйлдэх боломж сүүлийн жилүүдэд эрс багассан гэж Расмуссен үзэж байгаа аж.