Тус улсын умардад байх Байжи хотод хүмүүсийг олноор нь оршуулсан 19 газрыг илрүүлснээ Иракийн Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдэгджээ. Тэнд “Исламын улс” бүлэглэлийн 365 дайчны шарил байсан гэнэ. Алан хядагчдын хяналтад байсан Байжи хотыг Иракийн Засгийн газрын цэргүүд энэ сарын 19-нд чөлөөлсөн аж. Энэ байлдаан үүнээс тав хоногийн өмнө эхэлсэн байна. Тус хотын ойролцоо нефть боловсруулах үйлдвэр байдаг юм байна. Байжи хот Иракт хоёрт ордог Мосул хотоос 150 км зайд оршдог аж.