БНН-ынхан олонх нь байгаа Конгресс урьд нь дэмжсэн батлан хамгаалах зардлын тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хориг тавив. Энэ зардал 612 тэрбум ам.доллар байхаар түүнд тусгасан байжээ. Обамагийн үзэж буйгаар онцгой ач холбогдолгүй хөтөлбөрт хэт их хөрөнгө зарахаар төлөвлөсөн хэрнээ Гуантанамо дахь шоронг хаахад саад хийхээр уг баримт бичигт тусгасан аж. Гэхдээ цэргийнхнийг тэтгэвэрт гаргах тогтолцоонд өөрчлөлт хийх, цахим аюулгүй байдлыг санхүүжүүлэх зэрэг авууштай юм байгааг Обама бас тэмдэглэсэн байна. Хуулийн төсөлд батлан хамгаалах зардлыг Америкийн эдийн засгийг өсгөхгүйгээр нэмэгдүүлсэн нь армийг сайжруулах чиглэлд шаардлагатай өөрчлөлт хийхэд саад болж байна гэж Обама үзэж буй юм байна.Энэ баримт бичгийг Конгресс одоо дахин авч үзэх учиртай. Төлөөлөгчдийн танхимын тэргүүн, БНН-ын Жон Бейнер армид дотоод бодлогоо илүүд үзээд Америкийн үндэсний аюулгүй байдлыг Обама эрсдэлд оруулж байна гэж мэдэгдэв.