Казахстаны Жамбыл мужийн Тараз хотын төв талбай дээр нэгэн залуу өөрийгөө шатаалаа гэж тус улсын Ерөнхий прокурорын газар саяны бямба гаригт мэдээллээ. Тэр залуу 1995 онд төрсөн Е.А.Бектибаев гэгч байсан бөгөөд хотын эмнэлэгт хүргэгдээд шархаа даалгүй амьсгал хураасан байна. Бий болсон нөхцөл байдалд цагдаа нар буруутай гэж тэрбээр уг үйлдлээ хийхийн өмнө мэдэгдсэн аж.Энэ хэргийг Казахтсаны Ерөнхий прокурорын газар хяналтдаа авчээ.