“Исламын улс”-тай хийх тэмцлийн асуудал эрхэлсэн шинэ тусгай төлөөлөгчөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама томилжээ. Төрийн чухал хөтөлбөрийг зохицуулахаар томилогдсон хүмүүсээ Америкт “хаан” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ албыг Цагаан ордонд Иракийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Бретт Макгеркэд үүрүүлэхээр болсон байна. 2011 онд Америкийн цэргийг Иракаас гаргах төлөвлөгөөг боловсруулсан хүмүүсийн нэг нь энэ Макгерк аж. Дараа нь тэрбээр хоёр улсын харилцааг сэргээх ажлыг зохицуулжээ. Түүний одоогийн энэ албыг 2014 оны есдүгээр сараас Жон Аллен хааж, Макгерк орлогчоор нь ажиллаж байжээ. Жон Аллен ирэх сард төрийн албанаас огцрох юм байна.