Ирланд-Америкийн жүжигчин, Холливудын “алтан үеийн” сүүлчийн оддын нэг Морин О’Хара 95 насандаа өөд болжээ. Хатагтай Айдахо муж улсын Бонс хотод байх гэртээ унтаад сэрээгүй гэнэ. О’Хара 1941 онд бүтээж таван удаа “Оскар” авсан “Миний ногоон хөндий” кинонд тоглосон аж. Түүнчлэн Жон Уэйнтэй хамт Жон Фордын кинонуудад, түүний дотор “Номхон хүн”-д бас тогложээ.Морин О’Хара Дублинд төрөөд 1939 онд Холливудэд ирж, сүүлд нь Америкийн иргэн болсон байна. “Түүний бүтээсэн дүрүүд өөртэй нь адилхан эршүүд, зоримог байсан” гэж гэр бүлийнхнээс нь гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Кино урлагт түүний хийсэн ажлыг олон жил мартахгүй дурсах болно гэж Ирландын Ерөнхийлөгч Маикл Хиггинс хэлсэн байна.