Себу арал дээр лхагва гаригт төрсөн өдөр тэмдэглэх үеэр хоёр хүн алсан хэрэгт Хятадын дипломатчийг гэргийн нь хамт сэжиглэж Филиппинээс гарган эх орон руу нь явуулжээ. Хятадын консул бас тэр орой хүзүүндээ шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.Дипломатчийн гэргийг энэ сарын 21-нд баривчилжээ. Филиппинийн цагдаа нарын нотолсноор бол мөнгөнөөс болж маргалдсанаас буун дуу гарсан аж. Сэжигтнүүд Себу арлаас Өмнөд Хятадын Фуцянь мужийн Сямынь хот руу шууд ниссэн байна.Буун дуу гаргасан шалтгааны талаар Бээжин ямар нэг тайлбар хийхгүй байна. Тэр ч бүү хэл хоёр дипломатч консулын газар ямар алба хашиж байсан тухайд Хятадын Гадаад хэргийн яам ам нээсэнгүй. Филиппинд цаазлах ял хэрэглэдэггүй бол Хятадад дээд ял өгдөг юм.