Эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын тэргүүн, Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу гэргий олоход нь улс төрийн байгууллага тусална гэж залуучуудтай уулзахдаа хэлсэн байна. Энэ талаар намынхаа хөтөлбөрт тусгасан аж.Сонгуулийн сурталчилгаанд зориулсан цуглаан дээр тэрбээр ийн мэдэгджээ. “Та бүхэнд ажил, цалин, хоол хүнс байхад өөр юу хэрэгтэй билээ. Гэргий шүү дээ. Манай орны хүн ам хөгжин цэцэглэж, үр хүүхдээ төрүүлж, ажил төрөл эрхлээсэй гэж бид хүснэ. Залуу хүнд эхнэр хэрэгтэй, эхлээд та нар тохирох охин олж өгөхийг эцэг, эхээсээ хүс. Тэгээд болохгүй бол бидэн дээр ир” гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Туркийн Парламентын ээлжит бус сонгууль ирэх сарын 1-нд болох юм.