“Facebook” гишүүдийнхээ ажилыг хялбарчилж, хоёр триллион нийтлэлийг хайлтын сандаа нэмлээ.
Ийнхүү өөрчилснөөр хүмүүс мэдээ, мэдээлэл хайхад хуучин нийтлэлүүд ч хайлтын илэрцэд багтах бөгөөд “Facebook” хэрэглэгчдээ хадгалж үлдэх гэсэн оролдлогуудын нэг хэсэг болж байна. “Facebook”-т өдөр тутам 1.5 тэрбум хайлт хийгддэг байна.
Уг өөрчлөлт олон нийтийн сүлжээний хэрэглэгчид мэдээллийн байгууллагууд, хамгийн ойр дотны хүмүүс, үл таних хүмүүсийн нийтлэлийг ч хайлтаар харах юм. Мөн хуучин нийтлэлийг нь хэн харах боломжтойг хэрэглэгчид тохируулах боломжтой.
Одоогийн АНУ-ын хэрэглэгчид өргөжсөн хайлтаар хайх боломжтой байна. “Уг шинэчлэл “Facebook”-г саяхан “Moments” хэмээх ижил төстэй систем танилцуулсан “Twitter”-тэй шууд өрсөлдөөнд оруулж байна” хэмээн Кейтлин Макгарри бичжээ. “Facebook” “Twitter”-ээс харьцангуй олон хэрэглэгчтэй тул энэ систем ч хүрэлцээгээр өргөн байх болно гэв.