Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “Боловсруулсан мах хорт хавдрын эх үүсвэр болдог” гэж мэдээлэв. Олон улсын хорт хавдар судлалын агентлагийн шинжээчдийн судалгаагаар хиам, зайдас зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлал өндөр гэдэг нь тогтоогдсон байна. Хэр хөнөөлтэйг нь тодруулах үүднээс тэд хиам, зайдасны сөрөг нөлөөг дизель түлшнээс ялгардаг утаа болон тамхитай зүйрлэжээ.