“Умард Солонгос руу тагнуулын зориулалттай тоног төхөөрөмж илгээхдээ АНУ-ын Батлан хамгаалах яам буяны Humanitarian International Services Group байгууллагын ажилтнуудыг ашиглажээ” хэмээн CNN мэдээллээ. Энэ ажиллагаа гурван жилийн өмнө дууссан аж. Гэлээ ч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн Пентагон буяны байгууллагын ажилтнуудыг ийм ажилд ашигласнаар тэдний амь насыг эрсдэлд оруулсан нь хэр зэрэг ухаалаг алхам байсан тухай асуудал сөхөгдөж буй аж. Тэдгээр ажилтан ямар ажилд оролцож байгаагаа тухайн үедээ мэдээгүй юм байна.“Ийм үйл ажиллагааны уршгаар дэлхийн янз бүрийн газар нутагт буяны өөр байгууллагын ажилтнууд тагнуулын хэрэгт орооцолдож болзошгүй юм” гэж ТТГ-ын ажилтан байсан Боб Байер үзэж байна. Тэгтэл шашны зүтгэлтнүүд, “Энхтайваны корпус”-ын сайн дурын ажилтнуудыг ийм зорилгоор ашиглахыг хуулиар хориглодог бол буяны байгууллагынхны хувьд хориглосон зүйл байдаггүй аж.