Польшийн сонгуулийн комиссын урьдчилан мэдээлснээс үзвэл Парламентын сонгуульд сөрөг хүчний “Эрх, шударга ёс” нам ялсан байна. Ерөнхий сайд асан Ярослав Качиньскийн удирдсан тус нам 37.6 хувийн санал авчээ. Одоогийн Ерөнхий сайдын тэргүүлж байгаа төвч үзэлт “Иргэний хөтөлбөр” нам хоёрдугаар байрт орсон байна. “Эрх, шударга ёс” нам олонхийн санал авах нь сонгуулиас өмнө тодорхой байсан гэнэ.