Энэ сарын 25 (ням гаригт)-нд Украинд болсон орон нутгийн сонгуулийн үеэр хууль зөрчсөн явдал олон гарсны дотор сонгуулийн өмнөх сурталчилгаатай холбоотой үйлдэл зонхилжээ. Саналын хуудас бэлтгэхдээ дүрэм журам зөрчсөнөөс Донецк мужийн Мариуполь, Красноармейск хотод санал авах ажил тасалдсан тохиолдол ч бий гэнэ.“Сөрөг хүчний эвсэл” нам Днепропетровск, Донецк, Запорож, Кировоград, Луганск зэрэг долоон бүс нутагт ялалт байгуулснаа зарласан байна. Өөр долоон мужид тус нам таван хувийн босгыг давжээ. Тэр ч бүү хэл Киевийн хүчнийхний хяналтад байдаг Донецк мужийн зарим хотод 51.7-52.4 хувийн амжилт гаргасан аж. “Сөрөг хүчний эвсэл” Киевийн зөвлөлд төлөөлөгчөө оруулахаар байснаа луйвардуулсан гэх мэдээлэл байна.