“Солонгосын хойгт цэрэг дайны шинэ зөрчил өдөөж байна” гэж Сөүлийг Пхеньян буруутгаж байгаа аж. Өмнөд Солонгосын цэргийн дайнч этгээдүүд ноцтой хэрэг үүсгэх дадлаасаа татгалзахгүй бол урьдчилан таашгүй зэвсэгт зөрчилдөөн үүсэж болзошгүй гэж Москвад суугаа Умард Солонгосын ЭСЯ гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Ийм тохиолдолд “Харилцаа наймдугаар сарынх шигээ чинээндээ тултал хурцдах болно” хэмээн Умард Солонгосын дипломатчид анхааруулжээ. Үйл явдал энэ маягаар өрнөвөл бүх хариуцлагыг Пхеньян өмнөд хөршдөө үүрүүлэх нь тодорхой болов.
Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцноос Умард Солонгосын харуулын жижиг онгоц руу энэ сарын 24-нд буудсан нь Пхеньяныг ийм эрс шийдвэртэй мэдэгдэл хийхэд хүргэсэн байна. Энэ үйлдлийг Умард Солонгос “ноцтой өдөөн хатгалга” гэж үзэж буй аж.Сөүлийн нотолж буйгаар бол Шар тэнгист Умард Солонгосын харуулын онгоц Өмнөд Солонгосын нутаг руу нэвтрэхээр нь их буугаар буудаж анхааруулсан юм байна. Тэгтэл харуулын онгоцоо өөрийн нутаг дэвсгэрт хамаарах усанд албан үүргээ гүйцэтгэж явсан гэж Умард Солонгосын тал нотолдог аж.