Америкийн “GE Lighting” болон SST компани хамтран ухаалаг гэрэлтүүлэг хийх төсөл хэрэгжүүлж буй аж. Тодруулбал, гудамжны гэрэлтүүлгүүдийг “мөрдөгч” болгох ажил юм. Юу гэхээр, тэдний бүтээсэн гэрэлтүүлгүүд хотын элдэв дуу чимээний дундаас буун дууг ялган мэдэрч, чухам хаанаас гарсан болохыг нь тогтоож чадна. Ингээд зогсохгүй цагдаа, аврах албанд мэдээллийг шуурхай дамжуулдаг юм байна. Энэ нь өдгөө зөвхөн цэрэг армийн зориулалтаар ашигладаг “ShotSpotter” технологийн зарчим гэсэн үг аж. “Мөрдөгч” гэрэтүүлгийг туршиж буй Нью-Йорк, Вашингтон, Сакраменто, Сан-Франциско зэрэг 86 том хотын цагдаагийн байгууллагын мэдээллээр бол гудамжинд үйлдэгддэг галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг 50 хүртэл хувь буурсан аж.