Италийн дээд шүүхийн нэгэн шинэ шийдвэрт талархах хүн олон байгаа гэнэ. Ажлын байранд садар самуун бичлэг үзэхийг зөвшөөрсөн учраас тэр. Гэхдээ мэдээж, үдийн цайны цагийн үеэр л дээ. Ажлын байрандаа, цайны цагаар тийм бичлэг үзэж байсан хүмүүсийг “Fiat” компанийн удирдлага халсныг эсэргүүцсэн явдлаас үүдсэн маргаан газар авч, эцэстээ шүүхээр орж, улмаар ийм шйдвэр гаргахад хүргэсэн аж. Ийм нэгэн явдал 2008 онд Сицилийн Термини-Имерез хотод болсон юм байна.