Чехийн нэрд гарсан дуучин Карел Готт энэ сраын 27-нд Прага хотын нэгэн эмнэлэгт хүргүүлжээ. Түүний зүрх өнгөрсөн ням гаригт хаагдах шахсан аж. Дараа нь мягмар гаригт зүрх нь дахин сандаргасан байна. 76 настай дуучинд мэс засал хийжээ. Өнгөрсөн зун зүрхнийх нь хэмнэл алдагдсанаас эмнэлэгт хэвтсэн гэнэ.Карел Готт 2008 онд 68 настайдаа 31 настай Ивана Махачковатай анх удаа гэрлэсэн аж. Тэд үүнээс долоон жилийн өмнөөс уулзаж учрах болсон байжээ. 2006, 2008 онд төрсөн хоёр охинтой юм байна. Эднээс гадна Готтод бас хоёр охин бий бөгөөд дуучин маань ач хүүтэй ч болсон аж.Карел Готт 1939 онд төрсөн бөгөөд 150 пянз гаргаж, Чехословакийн “Алтан гургалдай” цолыг 38 удаа хүртэж байжээ.