АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 28-наас ирэх сарын 3-ны хооронд Төв Азийн Туркменистан, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикстан улсуудад айлчлахаар төлөвлөж буй аж. Эдгээр орны Засгийн газрын өндөр албаны хүмүүстэй хоёр талын яриа хэлэлцээ хийх юм байна. Энэ нь Төв Азид түүний хийх анхны айлчлал болох юм.Жон Керригийн айлчлалын үеэр Кыргызэд Америкийн их сургуулийн шинэ хотхон, ЭСЯ-ны байрны нээлт болох гэнэ. Самарканд (Узбекистан) хотод болох энэ таван орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтад тэрбээр оролцох юм байна. Астана хотод стратегийн түншлэлийн асуудлаар Америк-Казахстаны хуралдаан болох аж.Керри энэ сарын 29-нд Сирийн асуудлаар Вена хотод болох яриа хөөрөөнд оролцчихоод Төв Ази руу мордох юм байна.