Сомали дахь Африкийн холбооны байгууллагад хүргэх ачаа тээвэрлэсэн Airbus A380 онгоцыг буумагц түүн дотор явсан 12 хүнийг “Аш-Шабаб” бүлэглэлийн дайчид баривчилсан байна. “Баривчлагдсан хүмүүсийн дотор АНУ-ын иргэн бий. Онгоц ч “Аш-Шабаб”-ын гарт байгаа” гэж тэндхийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ.Хүмүүс барьцаалсныг нь Пентагон нотолсон ч тэдний дунд АНУ-ын иргэн байгааг үгүйсгэсэн аж.