Дэлхийн хотуудын энэ оны чансааг олон улсын Reputation Institute компани гаргасан байна. Үүнд 100 хотыг хамруулжээ. Энэ жил уг жагсаалтыг нэр хүндээрээ Австралийн Сидней тэргүүлсэн аж. Ажил, амьдралын таатай нөхцөл, хөрөнгө оруулалт, буугаад мордох зуурын ая тух, дэлгүүр, хоолны газрынх нь бараа, үйлчилгээ зэргийг харгалздаг юм байна. Боломжит 100 онооноос Сидней 79.1-ийг авчээ. Түүний дараа Мельбурн (Австрали), Стокгольм (Швед), Вена (Австри), Ванкувер (Канад) орсон байна. Тэгвэл Нью-Йорк 31, Лос-Анжелес 42 дугаарт бичигджээ.