Ж.Биберийг бишрэн шүтэгчид нуудгайд нь нэр бодож олжээ. Өнгөрсөн оны өдийд Бора-Бора аралд амарч байсан дуучин залуугийн зургийг нэгэн папарацци аваад, интернэтэд тавьсан нь тухайн үедээ нэлээд “хөөрхөн” шуугиан тарьсан. Тэрхүү зурагт түүний нуудгай “алга болсноос” үүдэн хүмүүс “Бибер эр хүний хувьд бахархах зүйлгүй” гэх зэргээр шивэр авир хийсэн. Үүнд аав нь эмзэглэж “Зураг дээр нуудгай нь сайн харагдахгүй байгаа нь доромжлол биш” гэж хүүгээ өмөөрч, сэтгэгдэл хүртэл бичсэн. Бибер өөрөө ч нэг ярилцлагадаа “Тэр зургийг хараад миний зүрх уначих шиг болсон” хэмээж, цочирдсон сэтгэгдлээ хуваалцсан. Тэгвэл тэрхүү зургаас улбаалан дахиад л “хөөрхөн” шуугиан дэгдлээ. Оддын инстаграм аккаунт хөтөлдөг нэг залуу энэ сарын дундуур нөгөөх гайтай зургийг нь ухаж гаргаад, бөөн “хэлэлцүүлэг” өрнүүлснээс болж фэнүүд нь Жастин Биберийн нуудгайд “Жерри” гэсэн нэр хайрласан аж.