Лондоны Байгалийн түүхийн музейд энэ сарын 15-нд байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “Wildlife рhotographer of the year” уралдааны шагналтнуудыг тодруулах ёслолын ажиллаагаа болсон. Энэ жил 96 орноос мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид нийт 42.000 бүтээлээ илгээснээс шилдгийн шилдэг буюу гран при авсан “Хоёр үнэгний түүх”зургийг та харж байна.
Канадын яаралтай тусламж үйлчилгээний албаны эмч, гэрэл зурагчин Дон Гутоски энэхүү зургийг Канадын “Вапсук” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд авчээ. Уг нь улаан болон цагаан үнэгний амьдардаг бүс нутаг өөр. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт улаан үнэгийг цагаан үнэгний нутагт халдахад хүргэжээ. Байгаль дэлхий дээр энэ мэт үйл явдал өрнөсөөр буйг хүн төрөлхтөн анзаарахгүй, нүдээ аниад өнгөрч буй нь гэмт хэрэг гэж шүүгчид дүгнэсэн аж.