Тэд ердөө дөрвүүл үлдлээ. Ийм гарчигтай мэдээ, нийтлэл олон улсын хэвлэлүүдэд гарчээ. Энэ бол цагаан хирс дэлхийн хөрснөөс арчигдаж буйг олон нийтэд дуулгаж, харанга дэлдсэн мэдээ байлаа. Дөрвөн хирсний гурав нь Кенийн “Ol Pejeta Conservancy” байгалийн үндэсний хүрээлэнд, нэг нь Америкийн Сан-Диегогийн амьтны хүрээлэнд байгаа аж.
Цагаан хирс бол овор хэмжээний хувьд хуурай газрын амьтдаас зааны дараа, хоёрт бичигддэг. Бие гүйцсэн эрэгчин нь тав хүртэл тонн жин татдаг байна. 2010 оны эцсээр Дэлхийн байгаль хамгаалах сангийнхны хийсэн тооллогоор онгон байгальд 20.170 хирс байжээ. Гэтэл ердөө таван жилийн дотор цагаан хирс ийнхүү мөхлийн ирмэгт ирсэн нь хулгайн анчдын балаг аж.