АГААРЫН БОХИРДОЛ, хорт утаа ихтэй газарт амьдардаг хүүхдүүдийн уушигны хэмжээ жирийн нөхцөлд өсөж, торниж буй багачуудынхаас 10 хувиар жижиг байдаг гэж Их Британийн эрдэмтэд мэдээлжээ. Тэд 2009-2015 онд Лондоны хойд хэсэгт байрладаг 25 дунд сургуулийн 8-9 насны 2400 хүүхдийг судалгаандаа хамруулан, авто машинаас ялгарах утаа тэдний амьсгалын эрхтэнийг агшааж буйг тогтоосон байна.