АМЕРИКИЙН Флорида мужийн засаг захиргааны шийдвэрээр өнгөрсөн бямба, ням гаригт 320 баавгайг устгалд оруулсныг амьтны эрх хамгаалагчид эсэргүүцэн жагсаал хийжээ. Тоо толгой нь хэт олширсны улмаас хүрээлэн буй орчин, хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлсөн хэмээн ийм зэрлэг шийдвэр гаргаж, эл устгалд оролцож, хүрэн баавгай буудаж “зугаацахыг” хүссэн 4000 хүнд зөвшөөрөл олгосны дотор 16 настай хүү байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан байна.