ВЕНЕСУЭЛИЙН Маракай хотын иргэн, 20 настай Хейсон Родригесийн ер бусын урт хөлийн улыг харсан Герман гутал урлаач Георг Вессельс нүдэндээ ч итгээгүй гэнэ. 220 см орчим өндөр Х.Родригесийн зүүн тавхайн урт 39.6 см, барууных нь 40.1 см байжээ. Ингэж дэлхийн хамгийн урт буюу 59 размер гутал хийсэн гуталчин эр Гиннесийн шинэ амжилтын эзнийг тодруулжээ. Хейсоны өсөлт 10 нас хүртэл нь хэвийн байсан гэнэ. Гэнэт л суга өсөж, хөл, гар нь “сунах” болсон түүнд эмч нар өнчин тархины хэт өсөлт гэсэн ховор онош тавьжээ.