СТОКГОЛЬМЫН институтийн мэргэжилтнүүд өргөн хэрэглээний даавуун материал үйлдвэрлэгчид норм, журмаа хэрхэн баримталдгийг судалжээ. Энэ хүрээнд тэд 60 төрлийн даавууны химийн найрлагыг шинжлэхэд бүгдийнх нь муу гарчээ. Тодруулбал, тэдгээр бүтээгдэхүүнээс 100.000 хүртэл химийн бодис илэрсэний дотор хүний эрүүл мэндэд ялангуяа арьс, амьсгалын замын эрхтэнүүдэд ноцтой аюул учруулах нь ч нэлээд байсныг илрүүлсэн аж.