Сири рүү нэмэлт хүч илгээхийг Пентагоны тэргүүн Эштон Картер үгүйсгэсэнгүй. Тэрбээр “Исламын улс” бүлэглэлийн алан хядагчидтай тулалдаж байгаа хүчинд дэмжлэг үзүүлэхийн тулд шинэ арга зам, боломж олохыг хичээж буй бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчид заавар өгөх болно гэж хэлсэн байна.
Америкийн тусгай зориулалттай хүчний дайчид Сирийн өөрийгөө хамгаалах хүчнийхэнд туслахаар тус улсын умард нутагт дараа сард очно гэж Пентагоны төлөөлөгч баасан гаригт мэдэгдсэн юм. Түүний хэлснээр бол Америкийн “тусгайгийн” дайчид Сирийн цэргүүдтэй хамт байлдааны ажиллагаанд оролцохгүй бөгөөд өргөн хүрээтэй зөвлөх үүрэг гүйцэтгэх юм байна. Эхний ээлжинд 50 хүртэл хүн Сири рүү явуулах аж.