Ачинск хотын иргэн Юрий Лебедевийг дампуурсныг зарлах тухай Хадгаламж банкны өргөдлийг Красноярскийн хязгаарын Арбитрын шүүх хүлээж авах үндэслэлтэй гэж өнгөрсөн сарын 30-нд үзэж өрийг нь задлахаар шийджээ. Энэ нь Орос улсын хувьд хувь хүнийг дампуурсныг зарласан эхний тохиолдол аж. Лебедевийн 433 сая рублийн зээлийг зээлүүлэгчийн шаардлагын жагсаалтад оруулжээ. Үйлдвэрлэл эрхэлдэггүй бие хүний дампуурлын тухай хуулийг аравдугаар сарын 1-нээс Орост мөрдөж эхэлсэн юм. Төв банкны үзэж буйгаар энэ ангилалд яалт ч үгүй орох 400-500 мянган хүн байгаа аж. Иргэдийн зээлийн бүтцийг өөрчлөх юм уу, найдваргүй зээлдэгчийн нэрсээс хасах замаар зохицуулах механизмыг шинэ хуульд тодорхойлжээ. Иргэний бүх төрлийн үүрэгт энэ хууль хамаарна.