Өөрийг нь Гүржийн иргэнээс хасах асуудлыг Тбилиси ярьж эхэлсэн нь “Оросын заавраар” хийж буй ажил бөгөөд дараагийн сонгуульд оролцоход саад хийхэд чиглэж байна гэж Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили мэдэгдлээ. Тэрбээр одоо Украины Одесс мужийн амбан захирагчаар ажиллаж буй юм. Саакашвили Украины иргэншилтэй болсон гэх албан ёсны лавлагааг Украины талаас авсан бөгөөд Гүржийн хууль ёсоор тус улсын иргэний үнэмлэхийг нь хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн гэж Гүржийн Хууль зүйн сайд Тея Цулукиани баасан гаригт мэдэгдсэн байна.2004-2007, 2008-2013 онд тус улсын төрийг тэргүүлж байсан Саакашвилигийн эсрэг Гүржид эрүүгийн хэрэг үүсгэж, улсын таван сая орчим ам.долларыг хувийн зорилгодоо зарцуулсан гэж буруутгаж буй юм. Саакашвили 2013 оны арваннэгдүгээр сард Гүржийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилийг албан үүргээ гүйцэтгэж эхэлсний дараа эх орноосоо гарч явжээ.