Британийн нэрд гарсан рок хөгжимчин Фил Коллинз уран бүтээлдээ шинэчлэл хийж, шинэ цомог гаргах, аялан тоглолт хийхээр төлөвлөж буйг “Genesis” хамтлагийн ахлагч асан сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдээлсэн байна. “Албан ёсоор бол би тэтгэвэрт гараагүй. Хурдан хөлөг сойгдохоо болиод туурайгаараа газар цавчилж байна” гэж 64 настай хөгжимчин хэлсэн байна. Тэрбээр Флорида муж улсын Майами-Бич хотод аж төрдөг бөгөөд хэдхэн хоногийн өмнө нугасандаа хүнд мэс засал хийлгэжээ.
Рок хөгжмийн ахмад зүтгэлтний өөрийнх нь ярьснаар бол 2011 онд цагаасаа эрт ажлаа орхисон цорын ганц шалтгаан нь байхгүй болжээ. Тухайн үед гаргасан шийдвэрээ бага насны хүүхдүүддээ аль болох их анхаарал тавих шаардлагатай гэдгээр тайлбарлаж байжээ. Гэргий нь салаад хүүхдүүдээ аваад Майами шилжихэд хөгжимчин араас нь очсон байна. “Хүүхдүүд маань одоо 10, 14 настай, эцгээ юу хийж буйг харахыг тэд хүсэж байгаа. Тэдэнд миний ажил таалагддаг, би тэднийгээ өөр дээрээ байлгах бодолтой байдаг” гэж Коллинз ярьсан аж.