НҮБ-ын Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудал эрхэлсэн тусгай элч Марзуки Дарусман гадаадад ажиллаж байгаа тус улсын иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Хойд Солонгосоос гадаадын 17 оронд ажиллах хүч гаргаж, жилд 1.2-2.3 тэрбум ам.долларын гадаад валют олж байгаа гэнэ.
Гэхдээ солонгос ажилчид уул уурхай, барилга зэрэг хүнд ажил хийдэг ч цалин нь маш бага буюу сард 120-150 ам.доллар. Цалингийн тал хувийг Засгийн газраас нь хураан авдаг, ажлын цаг урт, байнга хяналтад байж, гадуур гарах, эх орондоо харихыг хориглодог нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл явдал тул Олон улсын эрүүгийн шүүхэд энэ талаар мэдэгдэх болно гэж мэдээлэлд дурджээ.
Мөн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулг үй байдлыг хангах ямар ч даатгалд хамрагддаггүй, хоригдол мэт амьдардаг гэсэн байна. Марзуки Дарусман “Хойд Солонгосын 5000 гаруй ажилчин гадаадад ажиллаж байна. Цалин багатай тул тэднийг ажиллуулах сонирхолтой улс орны тоо нэмэгдэх хандлагатай.
Орос, Монгол, Польш, Хятад, Алжир, Кувейт, Ливи зэрэг Хойд Солонгосын иргэдийг хөлсл өн ажиллуулдаг улс оронд хүний эрхийг сахин хамгаалж, тус улсын иргэдийг ажиллуулахгүй байхыг уриалж байна” гэжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ