Туркэд болсон Парламентын сонгуульд эрх баригч нам ялсныг Ерөнхий сайд нь зарлав. Улс төрийн үзэл бодлоос нь үл хамааран иргэн бүрийнхээ санааг харгалзан үздэг байхаар Турк улсаа өөрчилнө гэж Ахмет Давутоглу амласан байна. Сонгуулийн дүнгээр Шударга ёс, хөгжлийн нам дангаар Засгийн газраа бүрдүүлэх боломжтой болжээ.Энэ нь сүүлийн таван сард болж буй хоёр дахь сонгууль юм. Зургадугаар сард эрх баригч нам парламентад олонх болж чадаагүй бөгөөд эвслийн Засгийн газар байгуулах оролдлого нь бүтэлгүйтжээ.Сонгуулийн хажуугаар Сиритэй залгаа хил дээр нь байх Нусаибин хотын орон сууцны хороололд машин дэлбэрснээс ойролцоох худалдааны төвд түймэр гарч, 20-иос доошгүй хүн өртсөн байна. Машин дэлбэрсэн шалтгаан тодорхойгүй аж.