Дотоодын тэмцлээ зогсоож, Өрнөд, Орос хийгээд Сири, Ираны аюулыг хамтдаа сөрөхийг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн удирдагч Айман аль-Завахири уриалсан байна. “Аль-Кайда”-тай холбоотой нэгэн сайтад өнгөрсөн ням гаригт ийм мэдэгдэл байрлуулсан аж. “Бидний эсрэг дайнд америкчууд, оросууд, иранчууд, алавитууд хийгээд “Хезболла” нэгдлээ. Тэгвэл бид тэдний эсрэг хүч чармайлтаа нэгтгэж чадахгүй гэж үү” хэмээн алан хядагчдын удирдагчийн мэдэгдэлд өгүүлжээ. Тэрбээр АНУ-ыг гол байгаа гэж үзсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тулалдаж буй босогчдыг “Исламын улс”-тай зөрчилдөхгүй байхыг бас хүссэн аж. Холбоо байгуулах замаар нөлөөгөө нэмэгдүүлэхийг Сирийн зөрчилдөөний бүх оролцогч сүүлийн үед оролдож буй юм. “Орос, Ираны эзлэн түрэмгийлэгч холбооны” эсрэг бүс нутгийн эвсэл байгуулахыг Сирийн сөрөг хүчин уриалах болсон байна.