ОХУ-д 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийг Эрчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэснээс хойш уламжлал болгосон байдаг. Тус улсын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачевын ачаар Оросын эрчүүд баярын өдөртэй болсон бол дэлхий даяар арваннэгдүгээр сарын эхний бямба гаригт эл баярыг тэмдэглэдэг. Түүнчлэн эл өдөр Украйнд Агаараас хамгаалах хүчний баяр, Зэвсэгт хүчний инженерүүдийн баярыг тэмдэглэдэг. 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Орос Монгол Улсын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
1957 оны арваннэгдүгээр сарын 3-нд ЗСБНХУ анх удаа “Спутник 2” хэмээх сансрын хөлөгт амьд биет суулган хөөргөсөн. Сансарт ниссэн тэр азтан нь Лайка хэмээх нохой байсан билээ.