Сирид “Исламын улс”-ын эсрэг байлдааны ажиллагаа явуулах эрхийг Засгийн газартаа олгохоос Их Британийн Парламентын Олон улсын хороо татгалзав. Иракт “Исламын улс”-ын байрлалд агаараас байнга цохилт өгч буй эвслийн хүчний ажиллагаанд Их Британи оролцож буй хэрнээ Сирид ийм үйлдэлд оролцохоос татгалзаад байгаа аж. Гэхдээ зөвшөөрөл байхгүй хэрнээ Британийн Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард нисгэгчгүй онгоцоор дэмжүүлэн байлдааны ажиллагаанд оролцож, “Исламын улс”-ын хэсэг дайтагчийг устгасныг Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь хэвлэлээр урьд нь хүлээн зөвшөөрсөн юм.
Лондонд суугаа Оросын элчин сайд Александр Яковенкогийн үзэж буйгаар “Исламын улс”-д агаараас цохилт өгөхөд оролцох хууль ёсны эрхийг Сирийн Засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс авах нэг арга зам Англид байгаа аж. Түүнээс гадна Орос улс “хөнжлийг ганцаараа нөмрөх” бодолгүй, өөрөөр хэлбэл хамтрах хүсэлтэйг Оросын Элчин сайд тэмдэглэжээ.