Гүрж улсын Ерөнхийлөгч байсан, одоо Украины Одесс мужийн амбан захирагчаар ажиллаж буй Михаил Саакашвили улсдаа төрийн эргэлт хийхээр зэхэж байсан. Тэр хүн үүнийхээ төлөө шоронд байх ёстой гэж Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили Эстони улсад айлчилж байхдаа мэдэгдлээ. Михаил Саакашвили Гүржид хувьсгалт эргэлт хийх гэж байсныг нотлох баримт бий. Гүржийн хүн амаас асуух юм бол улс төрд түүнд гишгэх газар байхгүй гэж Ираклий Гарибашвили хэлжээ.