Сирийн Сармин хотын эмнэлгийг Оросын Агаар-сансрын хүчин бөмбөгдөөгүй гэсэн Батлан хамгаалах яамны нь нотолгоонд АНУ-ын Төрийн Департмент ямар нэг хариулт өгч чадахгүй байна. Сирийн энгийн иргэдэд агаараас цохилт өгсөн хэмээн Москваг буруутгаж буйг Америкийн Гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Элизабет Трюдо сэтгүүлчдийн асуултад хариулахдаа нотолж чадаагүй аж. “Оросын зорилго нь иргэний зориулалттай дэд бүтэц байсан тухай мэдээллийг бид үзсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй” гэж тэрбээр Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлэлд тулгуурлан хэлсэн байна.
Тэгвэл аравдугаар сарын 31-нд агаараас авсан зураг дээр Сармин хотын эмнэлэг эвдэрч гэмтээгүй байгаа нь харагдаж байжээ. Энэ зургийг Оросын Батлан хамгаалах яам олон түмэнд толилуулжээ.Алан хядагч “Исламын улс”, Жебхат ан-Нусра” бүлэглэлүүдийн Сири дэх байрлалд Оросын нисэх хүчин цохилт өгч эхэлснээс хойших нэг сарын хугацаанд уг ажиллагаанд 50 гаруй нэгж техник оролцож, алан хядагчдын 1.6 мянга гаруй объектыг устгажээ.