Хэрэв нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаа бол Орос, Хятад улсыг Номхон далай дамнасан түншлэлд нэгдэхийг урьж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Стандартаа дээшлүүлж, өндөр стандартад зохицож амьдрахыг хүсэж буй бусад улсыг ч бид урьж байна гэж тэрбээр “Мир” гэдэг телевизийн сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
Номхон далай дамнасан түншлэлийг өнгөрсөн сарын 5-нд байгуулсан юм. Түүний хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдааны бүс байгуулах аж. Дэлхийн худалдааны гуравны нэг нь Номхон далайн орнуудад ногддог юм байна. Одоогоор тус хэлэлцээрт АНУ, Канад, Мексик, Перу, Чили, Япон, Малайз, Бруней, Сингапур, Вьетнам, Австрали, Шинэ Зеланд нэгдээд байна. Ийм түншлэл бий болгож буй шалтгааныг Хятадын эдийн засгийн нөлөө нэмэгдэж буйд барьж байгаа хариу, тус түншлэл үүнийг сөрөн зогсох болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэж байсан.