УИХ-ын хаврын чуулганы ирцийн нэгдсэн дүн гарчээ. Ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийж, долдугаар сарын 15-нд хаагаад буй. Энэ хугацаанд нэгдсэн чуулганы хуралдаан 31 удаа болохдоо 150.33 цаг зарцуулжээ. Ирц 55.2-90.7 хувьтай байв. Хуралдаан тасалсан гишүүдийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 56.51 цагаар тэргүүлж, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 55.20 цагаар удаалсан бол Р.Амаржаргал 45.39 цагийн ажил тасалжээ.
Гэтэл толгой өндийх завгүй Ерөнхий сайд С.Батболд нэг ч минут таслаагүй гэсэн үзүүлэлттэй байна. Тэрбээр ердөө 02.00 цаг хоцорчээ. Харин УИХ-ын унтаахай гэж болох гишүүнээр Д.Энхбат тодров. Тэрбээр 58.28 цаг хоцорчээ. Үг хэлсэн тоо, түүнд зарцуулсан минут, асуусан асуултын тоогоор тэргүүлсэн гишүүдийг хүснэгтээр үзүүллээ.
