Оросын төрийн тэргүүн Владимир Путиний урилгаар Кувейтийн Эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабах энэ сарын 9-11-нд Орост айлчлах гэж байна.Тэд 10-ны өдөр Сочид уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны гол чухал асуудлаар ярилцах бөгөөд худалдаа, эдийн засгийн хүрээнд хоёр талын хоршлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах аж. Ойрхи Дорнод, Умард Африкийн байдал ч ярилцах асуудлынх нь төвд байх бололтой. Сирийн байдалтай уялдан Оросын удирдагч Ойрхи Дорнод, Персийн булангийн орнуудын холбогдох хүмүүстэй утсаар байнга шахам ярьж байгаа юм байна.