Украины зэвсэгт хүчинд гадаадын цэрэг алба хаах тухай хуулийг Дээд Рада нь өнгөрсөн сарын 6-нд баталжээ. Хуулийн төслийг 229 депутат дэмжсэн байна. Тэгвэл уг хуулийг Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр батламжиллаа. Уг хууль хэвлэлд гармагцаа хүчин төгөлдөр болох аж.Украины зэвсэгт хүчний байлдааны чадварыг дээшлүүлж, Зүүн нутаг дахь байлдааны ажиллагааны уршгаар бий болсон хүн хүч, санхүүгийн хомсдолыг багасгах зорилгоор ийм хууль боловсруулсан юм байна.
Украины зэвсэгт хүчинд хууль ёсоор алба хаах боломж гадаадын иргэдэд олгосноор байлдах чадвартай, туршлагатай анги, салбаруудтай болно гэж үзэж буй аж. Үнэндээ ч нэг талаас гэр бүл, үр хүүхэд, ах дүү, амраг садан гэх татлаа түтлээгүй гаднын хөлсний хүмүүс ирж алба хаах нь. Тэднээс амиа алдлаа гэхэд нөхөн төлбөр өгөхгүй. Нөгөө талаас “зэрлэг галуунууд” өөрсдөө багагүй мөнгө тогтмол авдаг. Сард 3-4 мянган ам.доллар гэдэг чинь одоо Украины генералын авч буй цалин. Тэгэхлээр хөлсний нэг алба хаагч Украины төсвөөс 50-60 жирийн цэргийн зардал гаргуулна гэсэн үг.