Хятадын хөрөнгө оруулалтын сангуудын домогт удирдагч Сюй Сяныг баривчлахын тулд Шанхай, Нинбо хоёр хотыг холбодог далайг дамнасан дэлхийн хамгийн урт, 36 километр Ханчоу гүүрийг цагдаа нар хагас цаг хаасан байна. Мөн Шанхай, Бээжинд түүний компанийн салбаруудад нэгжлэг хийн баримт бичиг, компьютер хураан авч, ажилтнуудыг нь байцаажээ. Сюй Сян болон “Zexi investment” компанийн удирдлагын хэд хэдэн хүнийг санхүүгийн залилан хийж, үнэт цаасны наймаа эрхлэхдээ ашиг олохын тулд хуурамч мэдээлэл ашигласан хэмээн буруутгаж буй аж.Хөрөнгийн зах зээл дээрх хямралаас үүдсэн хохирол олон их наяд ам.доллар хүрсэн тэр цагаас Сюй Сяныг мөрдөн шалгаж хэлсэн байна. Энэ онд Хятадын хөрөнгийн зах зээл сүүлийн долоон жилд хамгийн доод түвшинд хүрч унажээ. Тэгээд эрх баригчид нь есдүгээр сарын 1-нээс өргөн хүрээтэй баривчилгаа явуулав.