Өмнөд Хятадын тэнгист Хятадын маргаант арлуудын ойр хавьд хөлөг онгоцоор одоохондоо харуул хийхгүй ч байдлыг ажиглах үйл явцаа үргэлжлүүлэхээр Японы Тэнгисийн цэргийн хүч нь шийдвэрлэжээ. Үйл явдлын өрнөл Хятадын хйимэл арлуудад харуул хийхэд оролцох зөвшөөрлийг эрх баригчдын зүгээс олгоход ч хүргэж болох юм гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Сүга мэдэгджээ. Түүний хэлснээр Токиогийн хувьд улс орныхоо аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавих ч Өмнөд Хятадын тэнгис рүү байлдааны хөлөг онгоц илгээх төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа юм байна.
Пентагоны тэргүүн Эштон Картер Өмнөд Хятадын тэнгист байгаа Америкийн Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч Theodore Roosevelt хөлөг онгоц дээр очихоор төлөвлөж буй гэх мэдээ бий. Үүнийг Бээжин өдөөн хатгалга гэж үзэж болзошгүй аж.