Дамаскийн өмнөд хаяа хот Дарайяд Сирийн арми тусгай ажиллагаа явуулж гадаадын 24 дайчныг устгажээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.Амь үрэгсдийн ихэнх нь Саудын Аравийн иргэд байсан бололтой. Мэдээллийн эх сурвалжийн үгээр бол Дарайя хотод хааяагүй байлдаан болж, Сирийн арми хүрээгээ хумьж, алан хядагчид болон Сирийн мэргэн буудагчдын хоорондын зай 100 метрээс хэтрэхгүй болсон байна.Тус хотын ихэнх хэсгийг “Жебхат ан-Нусра”, “ахрар аш-Шам” гэдэг алан хядагч бүлэглэлүүд гурван жил хяналтдаа байлгасан аж. Энэ хугацаанд тэд дэд бүтцийг нь бараг бүхэлд нь үгүй хийжээ.