АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны гар бичмэлийг Нью-Йорк хотод гарааны үнээс нь хоёр дахин өсгөж 2.213 сая доллараар худалдсан байна. 13 мөр бүхий бичлэгийг 1865 оны гуравдугаар сард нас барахаасаа долоо хоногийн өмнө хийжээ. Тэрбээр тангараг өргөхдөө хэлсэн үгээсээ иш татаад XIX зууны нэрд гарсан зүтгэлтнүүдийн гарын үсгийн эмхэтгэл дээр өөрийн гарын үсгийг зурсан аж. Тэр эмхэтгэлийг Линкольны засаг захиргааны Дотоод хэргийн сайдын 10 настай хүүд бэлэглэх гэж байжээ.