Засгийн газрын гишүүд чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс хэд дахин илүү ачаалалтай ажилладаг ч тэдэнд олдсон амралт ердөө 20-хон хоног.
Төмрөөр хийчихсэн улс биш юм болохоор Ерөнхий сайд С.Батболд танхимынхаа гишүүдийн амралтыг зохицуулаад байна. Мань хүн өөрөө орон нутагт хийх томилолтынхоо үеэр цөөн хэд хоног байгалийн сайханд алжаал тайлна гэж байгаа.
Харин сайд Д.Зоригт намрын чуулган хүртэл амрахгүй. Тэрбээр, Тавантолгойн төслийг бодит ажил болгох өндөр хариуцлага хүлээсэн бөгөөд долдугаар сарын эхээр арваад хоног тархиа амраажээ.
Ерөнхий сайдыг эс тооцвол сайд нараас С.Баярцогт, Х.Баттулга нар Тавантолгой, Төмөр замын төслийг хөдөлгөх гээд маш их ачаалалтай ажиллах үүрэг хүлээгээд байгаа гэнэ.