Хар тамхи наймаалсан хэргээр хоригдож буй бразил эр хөгшин хүний дүртэй баг өмсөж, оргохыг завджээ. 36 жил хоригдох ялтай түүний хэрэглэсэн баг маш өндөр ур чадвартай хийгдсэн байжээ. Харгалзагч нар түүнийг эмээ гэж итгэж, бичиг баримтаа үзүүлэхийг хүсээд, ямар зорилготой, шоронгийн хаагуур нь дотогш нэвтэрснийг нь асуусан гэнэ. Харгалзагч нар шорон руу нэг ч эмэгтэй хүн нэвтрээгүй атал гэнэт хаанаас эмээ гараад ирснийг гайхан, түүнийг саатуулан, шалгаж, сүүлдээ нэгжлэг хийж байгаад хоригдол болохыг нь мэдсэн байна.