Цэвэр англи хүн хэрнээ яагаад африк хүн шиг харагддагаа учраа олохоор Британийн дуучин Том Жонс ДНХ-ийн шинжилгээнд орохоор шийджээ. Хатан хаанаас олгодог хөлөг баатар өргөмжлөлтэй тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хүмүүс намайг хар арьстан гэж боддог. Миний үс буржгар, арьс минь бас жаахан өнгөтэй. Гэхдээ манай удмынхан бүгд цагаан арьстан. Төрсөн цагаасаа л эхлээд африк гэж хэлүүлж байгаа учрыг тайлах цаг болжээ” гэсэн байна.