Мичиган муж улсын иргэн Маргарет Бикем 97 настайдаа дунд сургуулиа “дүүргэж”, гэрчилгээгээ гардан авчээ. Үнэндээ бол тэрбээр 1936 онд Гранд-Рапидс хотын шашны дунд сургуулийн төгсөх ангид байхдаа гэр бүлийн гачигдлаас болж гарчээ. “Сургуулиа төгсөж чадалгүй орхиход ямар хүнд байдгийг хүмүүс ойлгохгүй. Ээж минь хорт хавдар туссан учир би гурван дүүгээ тэжээхээс аргагүй болсон учраас тийм шийдвэрт хүрсэн” хэмээх ярьсан Маргарет өдгөө ахмадуудын асрамжийн газарт амьдардаг аж. Түүний үеэл бүсгүй сургуулийнх нь захиргаанд эл түүхийг танилцуулж, эгчдээ гэрчилгээг нь 80 жилийн дараа өгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Маргарет Бикем хоёр хүүхэд, дөрвөн ач зээ, нэг зээнцэртэй гэнэ.